

2025 он бол кибер аюулгүй байдлын түүхэнд "Coordinated Chaos" буюу зохион байгуулалттай эмх замбараагүй байдлын жил байлаа. Check Point Research-ийн 2026 оны тайлангаас харахад дэлхийн хэмжээнд байгууллагууд долоо хоногт дунджаар 1,968 удаагийн кибер халдлагатай тулгарч байгаа нь өмнөх жилийнхээс 18%, 2023 онтой харьцуулахад 70%-иар өссөн үзүүлэлт юм.
Гэвч тоон үзүүлэлтээс илүүтэйгээр халдлагын мөн чанар өөрчлөгдсөн нь IT инженерүүдийн хувьд хамгийн том сорилт болж байна. Халдлага үйлдэгчид одоо ганц нэг malware илгээхээ больж, AI-driven automation, Identity abuse, болон Edge infrastructure-ийг хослуулсан олон шатлалт кампанит ажлуудыг өрнүүлж байна. Энэхүү тайланд 2026 онд IT инженерүүдийн анхаарах ёстой үндсэн 5 чиглэл, статистик дүн шинжилгээ болон техникийн зөвлөмжүүдийг багцлалаа.

Мэргэжилтнүүдийн анхаарах ёстой 2026 оны үндсэн 5 трендийг танилцуулж байна.
1. AI нь "End-to-End Attack Vector" болсон нь
Байгууллагууд GenAI (Generative AI) болон LLM (Large Language Model)-үүдийг бизнесийн процесст нэвтрүүлэх хурд нь аюулгүй байдлын хяналт (Security Controls)-аас хол давав. Энэ зөрүүг халдлагчид "End-to-End Attack Vector" болгон ашиглаж байна.
Check Point-ийн охин компани болох Lakera-ийн хийсэн судалгаагаар 10,000 орчим Model Context Protocol серверийг шалгахад тэдгээрийн 40%-д нь security vulnerability илэрсэн байна. AI системүүд одоо байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон тул тэдгээрийн доголдол нь "Scale" хийгдсэн томоохон хохирол учруулах эрсдэлтэй.

2. AI ашигласан Ransomware халдлагууд
Ransomware бүлэглэлүүд жижиг, төвлөрсөн бус (decentralized) бүтэц рүү шилжиж, AI автоматжуулалтыг ашиглан илүү хурдан, олон тооны дайралт хийх болж хамгаалалтын багуудад ирэх дарамтыг нэмэгдүүлж байна.
Энэхүү цөөн томоохон бүлэглэл гэхээсээ илүүтэй олон жижиг ransomware бүлэглэлүүд олширсон байдал нь ransomware-ийн үйл ажиллагааг урьдчилан таамаглахад хэцүү болгож, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг үр дүнгүй болгож байна.

3. Hybrid орчин ба "Operational Sprawl"
Байгууллагын сүлжээний хил хязгаар (Perimeter) үгүй болж, Hybrid орчин үүссэн нь халдлагчдад Operational Sprawl (үйл ажиллагааны хэт тэлэлт/замбараагүй байдал) -ийг ашиглах боломжийг олгож байна.
4. Unmonitored Devices: Халдлагчдын "Launch Base"
Сүлжээний Edge төхөөрөмжүүд (Firewalls, VPN gateways, IoT devices) халдлагын гол цэг болж хувирлаа. Эдгээр төхөөрөмжүүд нь ихэвчлэн EDR суулгах боломжгүй, log monitoring сул байдгийг халдлагчид ашиглаж байна.
5. Имэйлээс хальсан Social Engineering
Имэйл нь хортой файл түгээх үндсэн суваг хэвээр байгаа ч (нийт хортой файлын 82% нь имэйлээр, 18% нь web-based), халдлага үйлдэгчид олон сувгийг хослуулж байна.

GLOBAL STATISTICS БА САЛБАРЫН ОНЦЛОГ
2026 оны тайлангийн тоон үзүүлэлтүүд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд хаашаа анхаарах ёстойг тодорхой харуулж байна.
Хамгийн их өртсөн салбарууд:
Харилцаа холбоо (Telecommunications)
Харилцаа холбооны салбар нь хоёр оронтой тоогоор өссөн халдлагын давтамжтайгаар APAC бүсэд анхаарал татаж байна. Үүнд үндсэн системүүдэд нэвтрэх (Core systems access) болон хэрэглэгчийн эмзэг өгөгдлийг олж авахад чиглэсэн тогтмол хэв маяг ажиглагдаж байна.
APAC (Ази, Номхон далай) бүс нутагт долоо хоногт дунджаар 2,600+ халдлага бүртгэгдсэн нь дэлхийн дунджаас хамаагүй өндөр байна.

2026 оны тайлангаас харахад уламжлалт "Reactive" буюу ослын дараах хариу арга хэмжээ хангалтгүй болсон байна. CISO болон IT инженерүүд дараах чиглэлд анхаарах шаардлагатай:
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
.webp.png)