The Forrester Wave™: Zero Trust Platforms шийдлээр Check Point компани тэргүүлэгчээр шалгарлаа

Олон улсын технологийн судалгааны байгууллага Forrester Wave -ээс эрхлэн гаргадаг "Enterprise Zero Trust Platform" -ийн 2025 оны 3 улирлын тайланд мэдээллийн аюулгүй байдлаар дэлхийд тэргүүлэгч Check Point компани тэргүүлэгчээр шалгарлаа
The Forrester Wave™: Zero Trust Platforms, Q3 2025

Тус тайланд Check Point компани 6 ангилалд хамгийн өндөр оноо авж тэргүүлэгчээр тодорсон гол гол үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд:
- Centralized Management and Usability – Нэгдсэн удирдлага, хялбар хэрэглээ: Бүх аюулгүй байдлын бодлого, хяналт, хариу арга хэмжээг нэг интерфейсээс удирдах боломжтой. Ингэснээр мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, багийн ажлыг хялбаршуулна.
- Least-Privileged Access Enforcement – Хамгийн бага эрхийн хэрэгжилт: Хэрэглэгч зөвхөн өөрт шаардлагатай дата-д хандах эрхтэй. Эрх нь хэрэглэгчийн албан тушаал, бодит цагийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоогдоно.
- Segmentation and Control – Сегментчилэл ба хяналт: Хэрэглэгч, дата өгөгдөл, ажлын ачааллыг тусад нь ангилж хамгаална. Ингэснээр халдлага тархах эрсдэлийг бууруулна.
- Deployment – Нэвтрүүлэлтийн уян хатан байдал: Клауд, он-премис зэрэг ямар ч орчинд Zero Trust-ийг шат дараатай хурдан нэвтрүүлж боломжтой.
- Roadmap – Төлөвлөгөө: AI болон автоматжуулалтад суурилсан хамгаалалтын шийдлүүдийг хөгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй. Ингэснээр Zero Trust-ийг том хэмжээний байгууллагуудад үр дүнтэй хэрэгжүүлнэ.
- Supporting Services and Offering : Zero Trust хэрэгжилтийн зөвлөх үйлчилгээ, сургалт, техникийн дэмжлэг үзүүлдэг. Үнийн хувьд өрсөлдөх чадвартай, уян хатан сонголтуудтай.

Check Point Zero Trust платформыг танилцуулж байна
Zero Trust нь “Хэнд ч бүрэн итгэхгүй, бүхнийг баталгаажуул” гэсэн зарчимд суурилсан аюулгүй байдлын хандлага юм. Check Point-ийн Zero Trust платформ нь энэ зарчмыг бүх түвшинд хэрэгжүүлдэг.
Zero Trust платформын үндсэн бүрэлдэхүүн:
- Хамгийн бага эрхийн зарчим (Least Privilege) – Хэрэглэгч бүр зөвхөн өөрт шаардлагатай нөөцөд хандах эрхтэй байх.
- Динамик сегментчилэл – Хэрэглэгч, өгөгдөл, сүлжээний урсгал бүрийг салгаж, дотоод халдлага тархахаас сэргийлэх.
- Нэгдсэн бодлого хэрэгжилт – Сүлжээ, клауд орчин, төгсгөлийн төхөөрөмжид жигд хяналт, удирдлага хэрэгжүүлэх.
- Эрсдэлд суурилсан баталгаажуулалт – Хандалтын шийдвэрийг бодит цагийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргах.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
