
Кибер аюулгүй байдлын судалгааны баг болох Cybernews болон Forbes-ийн хамтарсан тайланд дурдсанаар, 16 тэрбум гаруй нэвтрэх нууц үг бүхий мэдээлэл алдагдсан байна. Шинжээчид үүнийг "түүхэн дэх хамгийн том мэдээлэл алдагдсан хэрэг" гэж тодорхойлж, бүр “mother of all data leaks” хэмээн ч нэрлээд байгаа юм.
Энэхүү алдагдсан мэдээллийг infostealer төрлийн хортой программаар гүйцэтгэсэн гэж байгаа бөгөөд Facebook, Instagram, Gmail, Apple, GitHub, Telegram тэргүүтэй тэргүүлэгч платформуудын хэрэглэгчдийн бүртгэл, нууц үг алдагдсан нь дэлхий нийтийн түвшинд кибер халдлагад өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
CyberNews судлаачдын баг 2025 оны эхнээс хойш веб орчинд тогтмол хяналт тавьж ажилласан бөгөөд судалгааны тайланд дурдахдаа:
“Манай баг оны эхнээс хойш веб орчныг байнга хянаж байна. Одоогийн байдлаар тус бүр нь хэдэн арван саяас 3.5 тэрбум хүртэл records агуулсан 30 datasets ил гарсныг илрүүлээд байна. Түүнчлэн эдгээр datasets нь урьд өмнө огт илрээгүй шинэ data байгаа нь infostealer төрлийн хортой программ хангамж интернэт орчинд ямар өргөн цар хүрээтэй тархсан байгааг харуулж байна.” гэж дурджээ.
Эдгээр мэдээллийг ашиглан халдагчид ердөө 1%-ийн амжилт үзүүлж чадсан ч хэдэн сая хэрэглэгч санхүүгийн болон хувийн мэдээллээ алдах эрсдэлд орж болзошгүй. Хамгийн аймшигтай нь: өгөгдөл хэний гарт байгааг мэдэх боломжгүй байгаа учраас хэрэглэгчид өөрийгөө хамгаалах нэн шаардлагатай болж байна.
Хувь хэрэглэгчдэд:
Байгууллагуудын хувьд:
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
