

Кибер аюулгүй байдал нь технологийн хөгжилтэй хамт хурдацтай өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад томоохон сорилт болж байна. Энэхүү өөрчлөлтөд дасан зохицохын тулд Check Point компани шинэлэг технологи, бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй хөгжүүлж, кибер аюулгүй байдлын салбарт тэргүүний байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд Check Point компанийн Infinity XDR/XPR шийдэл нь 2024 оны Frost Radar™ тайланд Өргөтгөсөн Илрүүлэлт ба Хариу Үйлдэл (XDR) салбарт өсөлт, инновацын тэргүүлэгч хэмээн өргөмжлөгдлөө.
Frost & Sullivan-ийн Frost Radar нь технологийн салбарын шилдэг компаниудыг тодорхойлох зорилготой судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогч компаниудын өсөлт, инновацын чадварыг үнэлж, тэргүүлэгчдийг тодруулдаг бөгөөд 2024 оны Frost Radar тайланд Check Point-ийн XDR/XPR платформ өсөлт, инновацын хувьд тэргүүлэгчээр тодорч XDR/XPR шийдлээр шинэ санаачлагч гэдгээ дахин бататгалаа.
Check Point-ийн XDR/XPR платформ нь өргөн хүрээний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгтгэж, хэрэглэгчдэд илүү үр дүнтэй, иж бүрэн хамгаалалтыг санал болгохын зэрэгцээ зөвхөн аюулыг илрүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадвараараа онцлогтой юм.


XPR/XDR шийдэл нь мэдээлэл технологийн нүсэр дэд бүтэцтэй, байгууллага дотроо Security Operation Center –ийг зайлшгүй бий болгох шаардлагатай байгууллагуудад санал болгодог бөгөөд SaaS шийдлээр дамжуулан байгууллагын тань үйл ажиллагааны нэмэлт зардлыг бууруулдаг.
Хиймэл оюун ухаанд суурилсан XDR/XPR платформ нь байгууллагын хэрэглэгчийн сүлжээ, клауд, цахим шуудан, төгсгөлийн цэгийн төхөөрөмжүүдийг бүгдийн нэг дороос хянах боломжийг бий болгоно.
Infinity XDR/XPR нь бодит цагийн Threat Intelligence бүхий ThreatCloud AI ашиглан байгууллагыг тань халдлагаас сэргийлдэг .
ThreatCloud AI нь өдөр бүр 150,000 гаруй гарц, сая сая төгсгөлийн цэгүүдийн үзүүлэлтүүдийг (IoC) нэгтгэж, дүн шинжилгээ хийдэг.

Frost Radar-ийн судалгаанд Check Point-ийн XDR/XPR платформууд өсөлт, шинэчлэлтийн хувьд тэргүүлэгчээр тодорсон нь дараах хүчин зүйлсээр тайлбарлагдаж болно. Үүнд:
Check Point-ийн XDR/XPR платформууд Frost Radar-ийн 2024 оны "XDR Growth & Innovation Leaders" судалгаанд тэргүүлэгчээр тодорсон нь тус компанийн кибер аюулгүй байдлын салбарт эзэлж буй тэргүүн байр суурийг дахин нотолсон юм. Шинэлэг технологи, иж бүрэн хамгаалалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлс нь Check Point-ийг аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч болгож байна.
Ирээдүйд ч гэсэн Check Point-ийн шийдлүүд кибер аюулгүй байдлын салбарт шинэ стандартуудыг тогтоож, хэрэглэгчдэд илүү найдвартай, үр дүнтэй хамгаалалтыг санал болгох болно.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
.png)