
Мэдээллийн аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын чиг хандлага

Мэдээллийн аюулгүй байдлын орчин маш хурдтай өөрчлөгдөж байгаа нь уламжлалт хамгаалалтын арга хэмжээнүүдийг хангалтгүй болгож байна. Шинээр гарч ирж буй нарийн төвөгтэй кибер аюулууд уламжлалт хамгаалалтын шийдлийн сул талыг ашиглаж сүлжээнд хялбархан тархаж байна. Алсын зайнаас ажиллах болон хөдөлгөөнт ажлын орчин өргөжсөнөөр сүлжээний уламжлалт хил хязгаарыг алга болгож, ямар ч байршилд үр дүнтэй ажиллах аюулгүй байдлын арга хэмжээг шаарддаг болжээ.
Аюул заналхийллийн орчин дараах байдлаар улам төвөгтэй болж байна:
Эдгээр сорилтуудын хариуд "Zero Trust" буюу Тэг итгэлцлийн загвар гарч ирсэн. Энэхүү загвар нь сүлжээ доторх итгэлийн уламжлалт ойлголтыг бүрэн үгүйсгэж, хэзээ ч бүү итгэ, үргэлж баталгаажуул гэсэн үндсэн хандлагыг баримталдаг.
Zero Trust гэж юу вэ?
Zero Trust аюулгүй байдлын шийдэл нь байгууллагын сүлжээний эрсдэлийг багасгах цогц арга замыг санал болгодог. Энэхүү шийдэл нь хандалтыг зөвшөөрөхөөс өмнө тухайн хэрэглэгчийн хэн болох, төхөөрөмжийн аюулгүй байдал, байршил зэргийг бүрэн баталгаажуулдаг. Zero Trust загвар нь сүлжээний бүх түвшинд хяналт тавьж, зөвхөн баталгаажсан хэрэглэгчдэд хандалт өгөх эрхийг олгодог ба мэдээллийн урсгалыг хянах, хортой үйл ажиллагааг илрүүлэх, хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийх зэрэг орно.
Zero Trust нь дараах хоёр зарчимд тулгуурладаг. Үүнд:
Zero Trust шийдлийг ашигласнаар танай байгууллага мэдээллийнхээ аюулгүй байдлыг нэмэгдүүлж, халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.Тэгвэл манай компанийн үнэнч партнер Check Point нь Infinity Platform үйлчилгээндээ Zero Trust зарчмуудыг хэрэгжүүлж, клауд технологи, хиймэл оюун ухаанд суурилсан илүү шинэлэг, инновацын шийдлүүдийг танай байгууллагад санал болгож байна.
Infinity платформын онцлогууд:
Үндсэн санал болгож буй шийдлүүд:
Zero Trust бол уламжлалт хамгаалалтыг орлохуйц шинэ үеийн аюулгүй байдлын загвар юм. Check Point-ийн Zero Trust шийдлүүд нь байгууллагуудад аюул заналхийллийг үр дүнтэй шийдвэрлэх, үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгчийн бүтээмжийг хадгалах үйл явцыг илүү найдвартай болгож өгнө.
Хэрэв та мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулан, Zero Trust шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Check Point компанийн албан ёсны түнш Вертексмон компанитай холбогдоорой.
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани