

Вертексмон компани нь мэдээллийн технологийн шийдлээрээ Дэлхийд тэргүүлэх брэндүүдтэй хамтран ажиллаж, Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэ цэн бүтээхийг зорин үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Уг зорилгынхоо хүрээнд олон улсад Hybrid cloud үйлчилгээг санал болгогч HPE компанийн албан ёсны хамтрагчаар ажилласаар байгаагаа дуулгахад таатай байна.
Тэгвэл HPE GreenLake гэж юу вэ?
HPE GreenLake нь танай байгууллагын мэдээлэл технологид бүхий л Клауд үйлчилгээг санал болгодог ба Hybrid cloud-ийг дэмжиж ажилладгаараа онцлог юм. Мөн байгууллагуудад асар их хэмжээний өгөгдлийг хадгалах, удирдахад тусалдгаас гадна үйл ажиллагааг илүү хялбаршуулдаг хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий хадгалалтын менежментийн ухаалаг программ хангамж юм.
HPE GreenLake-ийн бизнест өгөх үр өгөөж:
HPE GreenLake Flex шийдэл нь клауд болон дотоод системийг хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын төвөөр дамжуулан хянах боломжийг олгохын зэрэгцээ байгууллагын тань аюулгүй байдлын дэд бүтцийн үйл ажиллагааг нэгтгэж, ослын хариу үйлдлийг автоматжуулах боломжийг олгодог.
Өнгөрсөн хугацаанд HPE GreenLake-ийн хэрэглэгчид өөрсдийн технологийн шинэчлэл, менежментийг хялбаршуулснаар үйл ажиллагааны зардлын хэмнэлтээ 65%, мэдээллийн технологийн нөөцийн үр ашгийг 60%-иар нэмэгдүүлсэн байна.

HPE GreenLake нь хэрэглэгчдэд энгийн, өөртөө үйлчлэх платформын тусламжтайгаар туршлагаа сайжруулах, зардал болоод эрсдэлийг бууруулах, бизнесээ илүү сайн явуулах, өгөгдлийн хяналтыг хурдан бөгөөд хялбар олж авахад тусалдаг.
Сонирхолтой баримт дурдвал:


Вертексмон компани нь HPE брэндийн Монгол дахь албан ёсны хамтрагчаар ажилладаг бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид өөрсдийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани