

Мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Check Point компани 2025 оны 9 сарын 9-11ний өдрүүдэд "Check Point APAC Partner Executive Conference" арга хэмжээг Вьетнам улсын нийслэл Ханой хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүсийн 150 гаруй компанийн төлөөлөгчид оролцож мэдээллийн аюулгүй байдлын дэлхийн чиг хандлага, шинэ технологи, тренд зэрэг олон сэдвүүдээр санал солилцлоо. Мөн тус арга хэмжээний үеэр Asia-Pacific (APAC) бүсийн шилдгүүдээ тодруулснаас Вертексмон компани "Check Point" компанийн “FY25 Fast Growth Partner” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
.jpg)
Вертексмон компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсдаа мэдээллийн технологийн дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, кибер аюулгүй байдлын цогц шийдлээр хангах эрхэм зорилготойгоор ажиллаж ирсэн. Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүүтэй, тухайн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшинд тохирсон зөвлөгөө өгч, шийдлийг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, нэвтрүүлэлтийн дараах тасралтгүй техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.
Check Point Software Technologies: Кибер аюулгүй байдлын салбарын анхдагч ба инновацын түүчээ
Check Point компани нь 1993 онд анхны Firewall технологийг бүтээж, кибер аюулгүй байдлын салбарын суурийг тавьсан түүхтэй. Өдгөө тус компани нь "Урьдчилан сэргийлэх" (Prevention-First) философийг баримтлан, хиймэл оюун ухаанд суурилсан, кибер халдлагыг урьдчилан илрүүлэх, таслан зогсоох чадвартай цогц платформоороо дэлхийд танигдсан.
Check Point компанийн Монголд нэвтрүүлж буй гол шийдлүүдээс дурьдахад:
Эдгээр бүх шийдэл нь ThreatCloud AI хэмээх дэлхийн хамгийн том халдлагын мэдээллийн санд холбогдож, секунд тутамд шинээр гарч буй халдлагын мэдээллээр өөрийгөө шинэчилж байдаг. Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан кибер тархины тусламжтайгаар Check Point-ийн шийдлүүд нь урьд өмнө танигдаагүй, "Zero-day" гэгддэг шинэ төрлийн халдлагуудыг ч урьдчилан сэргийлэх чадвартай.
Вертексмон компанийн зорилт:
Дэлхий нийтээрээ дижитал хувьсгалын эрин үед амьдарч, үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо, хор хөнөөл улам бүр нэмэгдсээр байна. Иймд байгууллагууд кибер аюулгүй байдлыг бизнесийнхээ тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааны гол үндэс гэж үзэх нэн шаардлагатай болжээ.
Вертексмон компани нь Check Point Software Technologies-тай тогтоосон стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж, Монголын хэрэглэгчдэд дэлхийн хамгийн шилдэг, хамгийн найдвартай кибер хамгаалалтын шийдэл, үйлчилгээг хүргэхээр зорин ажилласаар байх болно.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани
.png)