

MNCERT/CC байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MNSEC-2024” цахим аюулгүй байдлын арга хэмжээ 09-р сарын 26-нд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд 11 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын 450 гаруй мэргэжилтнүүд цуглаж, цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгааг хэлэлцэн, Монгол улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлүүдийг Монголын болон Гаднын салбарын тэргүүлэгч экспертүүдээс сонсож, шинэлэг мэдээллүүдтэй хамтдаа танилцсан өдөрлөг болж өнгөрлөө.
11 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Вертексмон компани мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч компани болох Израйл улсын Сheck Point болон DNS, DHCP болон IP хаягийн удирдлага (DDI) шийдлээр тэргүүлэгч Infoblox -той хамтран MNSeC 2024 үйл ажиллагааны Golden, Silver ивээн тэтгэгчээр оролцон олон нийт цаашлаад салбарын мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдэл болон төхөөрөмжүүдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн Сheck Point компанийн Зүүн Азийг хариуцсан Threat Prevention инженер Andy Choy, "BEYOND TRADITIONAL CYBER THREATS - THE RISE OF GENERATIVE AI AND PHISHING ATTACKS" сэдвээр сонирхолтой илтгэлийг оролцогчдод танилцуулсан юм.


Уг арга хэмжээнд танилцуулагдсан технологийн шийдлүүдээс дурдвал:



Вертексмон компани нь Монгол улсын мэдээллийн технологи болон мэдээллийн аюулгүй байдлын салбарт 12 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн шилдэг вендор компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн кибер халдлага, түүнээс сэргийлэх 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг өөрсдийн шилдэг инженерүүдээр дамжуулан хувийн болон төрийн хэвшлийн бүхий л төрлийн байгууллагуудад амжилттай нэвтрүүлсээр байна.
Та дээрх дурдагдсан болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бусад шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Мэдээллийн аюулгүй байдлын Шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
.png)