

Radware бол кибер аюулгүй байдлын шийдлээр Дэлхийд тэргүүлэгч компани юм. 1997 оны 4-р сард Рой Зисапел тус компанийг АНУ-ын Махва хотод үүсгэн байгуулж кибер аюулгүй байдал, программ хангамжийн шийдлүүдийг боловсруулж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Ийнхүү кибер аюулгүй байдал, программ хангамжийн зах зээлд хурдацтай хүч түрэн орж илүү боловсронгуй, дэвшилтэт шийдэл, чанараар тэргүүлсэн бүтээгдэхүүн шийдлийг бий болгож улмаар 2005 оны 11-р сард сүлжээний халдлагаас урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч V-Secure Technologies-ийг, 2007 оны 4-р сард веб программын аудит, хяналтын систем нийлүүлэгч Covelight Systems-ийг, 2009 оны 2-р сард Nortel-ийн программ хангамжийн бизнесийг, 2017 оны 1-р сард SaaS-д суурилсан үйлчилгээ үзүүлэгч Seculert-ийг, 2019 оны 1-р сард BOT-ын удирдлагын шийдлээр зах зээлд тэргүүлэгч ShieldSquare-ийг худалдан авснаар үйл ажиллагаа, кибер аюулгүй байдлын багцаа өргөжүүлж Дэлхийд тэргүүлэх байр сууриа бататгасан юм.
Өнөөдөр тус компани нь 1200 гаруй ажилтантай, жилийн орлого нь 265 сая доллар байгаа бөгөөд төв байр нь Нью Жерси мужийн Махва хотод, харин борлуулалтын Дэлхийн төв оффис нь Израилын Тель-Авив хотод байрлаж Америк, Европ, Ойрх Дорнод, Африк, Ази Номхон далайн бүс нутагт байрладаг дистрибьютер, борлуулагчдаараа дамжуулан Дэлхий даяар 12,500 гаруй үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд даатгал, цахим худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, засгийн газар, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар бүрд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын программ хангамж, кибер аюулгүй байдлыг бүрэн шийдсэн салбартаа тэргүүлэгч томоохон компани юм.

Radware Ltd үүсгэн байгуулагч Roy Zisapel
Radware Ltd үүсгэн байгуулагч Рой Зисапел
Өдгөө 49 настай Рой Зисапел тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Компанийг үүсгэн байгуулагч ноён Зисапел нь 1997 оны 4-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1996-1997 онд ноён Зисапел нь RND Networks Ltd-д судалгаа, хөгжүүлэлтийн төслийн багийн ахлагчаар ажиллаж байсан бол 1994-1996 онд Израилын компаниудад программ хангамжийн инженерээр ажиллаж байсан. Израилын Тель-Авивын их сургуулийг математик, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр төгссөн. Рой Зисапел бол тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Йехуда Зисапел болон томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Нава Зисапел нарын хүү юм. Radware-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын хувьд Рой Зисапел 2,725,000 долларын цалин авдаг бөгөөд түүнээс илүү цалин авдаг удирдах ажилтан байхгүй.

Radware Ltd нь нээлттэй хувьцаат компани бөгөөд 1999 оны 9 сарын 30-нд компанийг олон нийтэд санал болгон NASDAQ хөрөнгийн биржид бүртгүүлсэн. Radware Ltd анхны нэгж хувьцаа 21,25 доллар байсан бол 2024 оны 4 сарын байдлаар Radware нь хөрөнгийн зах зээлд нэгж үнэ нь 16,45 доллар бүхий нийт 41.79 сая ширхэг хувьцаатай байна. Үүсгэн байгуулагч Рой Зисапел компанийн 3,4% эзэмшдэг бол түүний аав Йехуда Зисапел 15%-г эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Radware хувьцааны дараагийн 12 сарын үнийн таамаглалд одоогийн хувьцааны үнэ 32.37% -иар өснө гэж таамаглаж байна.
Мөн Radware нь 2024 оны 4-р сарын 22-ны байдлаар 694.50 сая долларын цэвэр хөрөнгөтэй. Аж ахуйн нэгжийн үнэлгээ 384.62 сая доллар бөгөөд 2002 оны 12-р сарын 31-ээс хойш зах зээлийн үнэлгээ 137.50 сая доллароос 694.50 сая доллар болж, 405.09%-иар өссөн байна. Энэ нь жилийн 7.89%-ийн нийлмэл өсөлт юм.


Radware Ltd-ийн сүүлийн 3 жилд хүртэж байсан Дэлхийн хэмжээний томоохон шагналуудаас
Зах зээлд тэргүүлэгч, өндөр чанартай бүтээгдэхүүнийг Дэлхий даяар хүргэхийг зорьдог Radware-ийн шийдлүүд нь шинэлэг байдал, үнэ цэнэ, гүйцэтгэлээрээ жил бүр салбартаа тэргүүлж шагнал урамшууллыг хүртэж байдаг. Үүнд:






Radware Ltd судалгаа, түүний үр дүнд бий болсон шилдэг шийдэл
Дэлхий даяар технологи, кибер сүлжээний хөгжил хурдацтай хөгжихийн хэрээр кибер халдлага, хакерууд ч даган хурдацтай өсөж байна. Үүнээс сэргийлэх, хамгаалах шийдлийг илүү найдвартай шинэлэг байлгахыг зорьдог Radware нь улирал бүр Дэлхийн кибер халдлагыг өргөн хүрээнд судалж түүний үр дүнг боловсруулан хамгаалалтын шийдлийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлдэг. Тэгвэл тэдний 2023 оны судалгааны тайланд:
"2023 онд санхүү, жижиглэнгийн худалдаа, судалгаа, боловсролын Дэлхийн тэргүүлэх салбаруудын дунд кибер халдлага хамгийн өндөр түвшинд байна. Эдгээр салбарууд нь нууц мэдээлэл, хувь хүний мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг хакеруудын сонирхлыг татах мэдээлэл ихтэй байдаг байна. Дэлхий даяар нэг хэрэглэгчид ногдох DDoS халдлагын дундаж тоо 94%-иар өссөн байна. Бүс нутгийн хэмжээнд хэрэглэгчдэд чиглэсэн DDoS халдлагын тоо янз бүр байна. Үүнийг бүс нутгаар авч үзвэл Европ 43%, Америк 196% Ази Номхон Далайн бүс 260%-иар өссөн харагдаж байна. Энэ өсөлт нь Орос Украинд довтолсны дараа нэвтэрсэн шинэ хакеруудын тактикууд гарч ирснээс үүдэлтэй хэмээн харж байна. Мөн 2023 онд Дэлхийн хэмжээнд хамгийн их веб халдлагад өртсөн 3 салбарыг танилцуулбал:
Иймд дээрх судалгааны үр дүнд суурилсан шинэчлэл, үр дүнтэй хамгаалалтын шийдэл, Radware Ltd-ийн гол бүтээгдэхүүн болох DDoS Protection-ийг "Vertexmon" ХХК онцолж байна.
