

2000 оны 1-р сард Чэн Ляо, Филипп Вонг нар Synology Inc-г үүсгэн байгуулж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэн Berkeley Software Distribution (BSD) дээр суурилсан Filer OS хэмээх шинэ үйлдлийн системийг бичиж эхэлсэн бөгөөд NAS програм хангамжийг техник хангамжтай нягт уялдуулахын тулд 2004 онд анхны бүрэн шийдэл болох DiskStation DS-101-ийг гаргасан байна. 2023 оны байдлаар Synology inc дэлхий даяар 6 сая гаран борлуулалт, тэдгээрийн хөгжүүлэлт шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн байна. Тэд технологийн хурдацтай хөгжлийн тэргүүн эгнээнд манлайлж байгаа компаниудын тоонд зүй ёсны байр сууриа бат хадгалж ирсээр байна
Үүсгэн байгуулагчид болох Чэн Ляо (Cheen Liao), Филипп Вонг (Philip Wong) нар нь Microsoft компанид ажиллаж байсан бөгөөд Чэн Ляо Microsoft Exchange Server Group-т хөгжүүлэлтийн менежер байсан бол Филипп Вонг Тайвань дахь Майкрософт компанийн борлуулалтын захирал байсан нь Synology Inc-д Microsoft-н соёл, хурдацтай хөгжлийн арга барил зэргийг суулгаж өгсөн.
2018 онд Дэлхийд алдартай New York Times -ийн Wirecutter вебсайт Synology компанийг жижиг дунд бизнес болон хувь хэрэглэгчийн NAS хэрэглээнд удаан хугацааны турш Leader хэвээрэй байна гэж тодорхойлсон. Тэдний үзэж буйгаар "Synology нь ойрын 10 жилийн хугацаанд энэ салбарын хөгжлийг тодорхойлсон хэвээр байх бөгөөд мөн ижил үйл ажиллагаатай компаниудын өрсөлдөөнийг дараагийн түвшинд хүргэх программ хангамжийн хөгжил хаана хүрэхийг тэд удирдсаар байна" гэжээ.

Synology Inc үүсгэн байгуулагч Philip Wong
Synology Inc хөгжлийн үеийн замналууд
Synology Inc төв оффис нь Тайванийн Тайпей хотод байрладаг бөгөөд 700-1000 гаран ажилчидтай, жилийн орлого нь дунджаар 350 сая доллар байна. Салбар компаниуд нь АНУ, Герман, Франц зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байрлаж дэлхийн 150 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж тухайн улсын технологийн салбартаа томоохон байр суурь эзэлдэг компаниудтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг болж чадсан Вертексмон компани сүүлийн 8 жилийн хугацаанд хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж Synology Inc-н технологийн шийдэл болон бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа нийлүүлж мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Synology Inc нь дараах төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулдаг. Үүнд:

Synology-н гол бүтээгдэхүүн болох DiskStation Manager (DSM)
Synology-ийн үндсэн бүтээгдэхүүн нь Synology DiskStation Manager (DSM) бөгөөд Linux дээр суурилсан програм хангамжийн багц юм. Synology DSM нь файл хуваалцах, төвлөрсөн нөөцлөлт, RAID хадгалах, мультимедиа дамжуулалт, виртуал санах ой, сүлжээний видео бичигч болгон ашиглах үндсэн функцуудын нэгтгэл бөгөөд мөн хялбар/энгийн өндөр хүчин чадалтай data management шийдлийг санал болгодог. Үүнд:


Synology нь DSM-дээ техник болон програм хангамжуудын шинэчлэлтүүдийг тогтмол хийдэг бөгөөд томоохон шинэчлэлтүүд жилд хоёр удаа, харин жижиг шинэчлэлтүүд нь жилийн турш үргэлж хийгдэж байдаг бөгөөд эдгээр нь бүгд үнэ төлбөргүйгээр Windows, iOS, Android, Fire зэрэг үйлдлийн системүүдэд суугддаг.
