
Delinea компани нь 2023.10.24-ний өдөр PAM шийдлээр ухаалаг автоматжуулсан аудит буюу Intelligent Automated Auditing (IAA) хийхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. IAA нь PAM шийдлийг илүү динамик болгож, бодлого боловсруулах, хурдан шуурхай асуудлыг илрүүлж, сэрэмжлүүлэх дохиог хурдан илгээж хариу үйлдэл үзүүлэх хугацааг түргэсгэх болно гэж мэдээлээсэн байна.

Хиймэл оюун ухаан буюу AI-г мэдээллийн аюулгүй байдалд ашиглах нь цагыг хэмнэж two factor identification, мессеж баталгаажуулалт гэх баталгаажуулалтыг 33%-аар багасгаж, албан байгууллагын мэдээллийн зөрчлийн урсгалыг 39% хүртэл бууруулах хандлагатай байна гэж үзжээ.
Албан байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хангах нь чухал хэрэгцээ гэж үздэг болсон ба үүнтэй холбогдуулан мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний хомсдолд орсон. Олон төрлийн шийдлүүдээс их хэмжээний анхааруулах дохио ирдэг ба бодит дохио эсэхийг нь мэдэхэд хүндрэл учирдаг. Харин динамик PAM шийдэл нь дохио болгоны хамгийн өндөр магадлалыг тодорхойлж давуу эрхт нэвтрэх боломжийг олгож хурдацтай ажиллах боломжийг олгох болжээ.
AI-ийн тусламжтай илрүүлэлтийг амарчилж, хариу үйлдэл хурдан үзүүлэх
IAA-г ашигласнаар Delinea платформ нь хэрэглэгчийн идэвхтэй цаг дээр суурилан үйл ажиллагааг таньж, хиймэл оюун ухааныг хослуулан ашиглаж, давуу эрхт тайланг хянаж, үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй үйлдлийг зогсоох боломжтой болно. Давуу эрхт тайлан дээр анализ хийх нь энгийн, хялбар бөгөөд үйлдлийг хянах хүн болон keystroke бүртгэл шаардагдахгүй. Халдлага үйлдэгдсэний дараа админуудад AI-н давуу эрхт тайланг шүүж цагийг хэмнэж, туслахын зэрэгцээ болзошгүй аюулыг тодорхойлж, хортой файлуудыг илрүүлнэ.
Шинэ боломжууд

“Хиймэл оюун ухаан нь IT болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажиллагааг багасгаж, функцүүдийг автоматжуулж. Бүтээгдэхүүнээ AI-тай хослуулан хөгжүүлж, харилцан ажиллуулж байгаа нь хэрэглэгчдэд тулгарч буй асуудлыг шийдэхэд илүү дөхөм болж байна” Delinea компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Phil Calvin.
Delinea компани нь Privileged Access Management (PAM) шийдлийг өдөр ирэх тусам сайжруулж, хөгжүүлж байгаа ба хэрэглээний давтамж болон хэрэгцээт цагийг чухалчилсаар AI–н тусламжтай үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийг эрмэлзэн PAM-н хөгжүүлэлтийг хийсээр байна.

Дэлхийд тэргүүлэх судалгааны компани болох Gartner-ийн 2023 оны 9-сарын Gartner Magic Quadrant™ Privileged Access Management буюу Давуу Эрхт Хандалтын Менежмент бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төрөлд "Delinea" компани Тав дахь жилдээ дараалан тэргүүлэгчээр тодорлоо.
Delinea -ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Вертексмон ХХК