
NAS БОЛОН ФАЙЛ СЕРВЕРИЙН ЯЛГАА
Таны бизнесийн чухал хэсгийн нэг бол байгууллагынхаа үнэт дата мэдээллээ аюулгүй хадгалах, цаг тухайд нь ажилчид болон харилцагчидтайгаа төвөггүй хуваалцаж нэг файл дээр зэрэг ажиллах зэрэг үйл явцыг нэрлэж болно. Эдгээр боломжуудыг та файл сервер болон NAS зэрэг төхөөрөмжүүдээр шийдэж болно.
Файл Cервер
Файл сервер нь техник хангамж бөгөөд нэг сүлжээнд холбогдсон бүх компьютерын файл, мэдээллийг нэгдсэн серверт хадгалж албан байгууллага файл, мэдээллээ аюулгүй хуваалцах, хадгалах боломжийг олгодог.

Файл серверийн боломж
Файл серверийн протокол
Сүлжээний орчинд төхөөрөмжүүд хоорондоо файл дамжуулахдаа серверүүдийн протоколууд ашигладаг. Протокол болгон харилцан адилгүй байдаг. Жишээлбэл:

NAS Сервер
NAS (Network Attached Storage) нь нэг зэрэг олон тооны хэрэглэгч байгууллагын сүлжээний орчинд их хэмжээний мэдээлэл хадгалах, нөөцлөх, хамтран ажиллах мөн гадны халдлагаас сэргийлэх, хамгаалах боломжийг бүрдүүлэхээс гадна, дата мэдээлэлд төвлөрсөн нэг цэгээс хаанаас ч, хэзээ ч нэвтрэн удирдах боломжийг олгоно.

Файл Сервер болон NAS Харьцуулалт
Уяан хатан байдал
Файл сервер нь hardware болон үйлдлийн системүүдтэй илүү нягт уян хатан ажилладаг. Өөрт хэрэгтэй үедээ hardware–ийн хэсгүүдийг солих мөн Windows, Linux, Solaris, FreeBSD гэх мэтчилэн үйлдлийн системүүдийг суулган ажиллуулах боломжтой. Харин NAS нь зөөвөрлөхөд хялбар бөгөөд хэрэглээндээ тааруулж тохиргоо хийх боломжтой.
Өргөтгөх чадвар
Файл сервер болон NAS хоёулаа хатуу дискийн slot буюу сул зайны (bay) хэмжээгээр багтаамжаа өргөтгөх боломжтой. Харин NAS системийн багтаамжийг давхар өргөтгөдөг бөгөөд зарим NAS нь клауд ашиглан багтаамжаа өргөжүүлж нэмэлтээр хадгалах эрэлт хэрэгцээг шийдвэрлэдэг.


BackUp хийх чадвар
NAS төхөөрөмж нь таны файлыг байршлаас үл хамааран автоматаар backup хийж хадгалах бөгөөд файл устсан тохиолдолд таны файлыг клауд орчин болон Backup хийсэн төхөөрөмжөөс сэргээх боломжтой. Энэ нь файл серверээс ялгарах том давуу тал юм.
Хялбар хэрэглээ
Файл серверийн хувьд илүү тохируулж ашиглах давуу талтай боловч хэрэглэхэд илүү техникийн мэдлэг шаардсан байдаг. Харин NAS төхөөрөмжид үйлдлийн систем урьдчилан суурилагдсан байдаг нь хэрэглэхэд хялбар байх боломжийг олгосон.
Аюулгүй байдал
NAS нь ихэвчлэн аюулгүй байдлын програмаар хамгаалагдсан байдаг бөгөөд энэ нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын системтэй хялбар байдлаар интерфейс хийгдэх боломжтой. Харин эсрэгээрээ файл серверүүд нь ихэвчлэн аюулгүй байдлын прогамыг суулгаж тохируулахыг шаарддаг.
Үнийн харьцуулалт
Үнийн харьцуулалтын хувьд тухайн байгууллагын хэрэгцээ шаардлага, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй байдаг ч нэмэлт хадгалалт, хэрэглэхэд хялбар шийдэл, бага цахилгаан зарцуулалт зэрэг боломжуудыг багтаасан NAS төхөөрөмж нь харьцангуй хямд тусдаг байна.
Synology NAS
Synology NAS нь датаг төвлөрсөн файлын санд найдвартай хадгалан нэвтрэх, backup хийх, хуваалцах, хувийн клауд бий болгох боломжуудыг танд олгодог ба хялбар/энгийн өндөр хүчин чадалтай data management шийдлийг санал болгодог. Үүнд:


Synology компани нь дэлхий даяар 6 сая хийсэн бөгөөд, дотоод сүлжээгээр дамжуулан Synology төхөөрөмж дээрх өгөгдлийг үр ашигтайгаар хадгалах, удирдах, боломжийг бүрдүүлнэ. Энэ бүх боломжийг нэг удаагийн худалдан авалтаар хийх боломжтой ба лицензийн нэмэлт төлбөр шаардлагагүй.
