
Бид Мэдээллийн аюулгүй байдлын Endpoint Security төрөлд дэлхийд тэргүүлэгч Trellix компанийн албан ёсны партнер болсныг дуулгахад таатай байна. Ингэснээр манай мэргэшсэн инженерийн баг Trellix брэндийн төгсгөлийн цэгийн хамгаалалтыг албан ёсны лицензтэйгээ нэвтрүүлж тус компанийн бүх төрлийн үйлчилгээг Монголдоо албан ёсны эрхтэйгээр үзүүлэх боломжтой болж байна.

McAfee Enterprise болон FireEye мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын фирмүүдийн нэгдлийн үр дүнд Trellix компани үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 40,000 гаруй хэрэглэгчидтэй, түүний дотор Fortune 500 компаниудын 80% нь Trellix-д аюулгүй байдлаа даатгаж байна.

Trellix брэндийн "Endpoint security" буюу төгсгөлийн цэгийн хамгаалалтын шийдэл нь вирусийн эсрэг хамгаалалт, серверийн firewall, халдлагын хамгаалалт, сүлжээний хамгаалалт хиймэл оюун ухаан (AI) болон machine learning технологийг ашиглан Zero day халдлагаас хамгаалах, хортой код, сэжигтэй үйлдэл бүрийг илрүүлэх чадамж бүхий цогц хамгаалалтын шийдэл юм.
Хиймэл оюун ухаан (AI) болон machine learning суурьтай дараа үеийн төгсгөлийн цэгийн хамгаалалт нь уламжлалт төгсгөлийн цэгийн хамгаалалтаас дараах боломжуудаар давуу байна. Үүнд:
