
.png)
UCM6300 цуврал нь бизнес эрхлэгчдэд харилцаа холбоо, хамтын ажиллагааны хүчирхэг, өргөтгөсөн шийдлийг бий болгох боломжийг олгодог. Энэхүү IP PBX нь дуу хоолой, видео дуудлага, видео хурал, вэб уулзалт, өгөгдөл, аналитик, байгууламжид нэвтрэх хяналт, харилцаа холбоо гэх мэт төвлөрсөн нэг сүлжээнд бүх бизнесийн харилцаа холбоог нэгтгэдэг платформ юм. UCM6300 экосистем нь вэб болон гар утсанд зориулсан Wave аппликейшн, алсын зайнаас удирдах төв, UCM RemoteConnect, аюулгүй алсын холболтыг хангах NAT -зэргээс бүрдэнэ. UCM6300 цуврал нь 3000 хүртэлх хэрэглэгчийг дэмждэг бөгөөд ажилтнуудад ширээний компьютер, гар утас, GVC цувралын төхөөрөмжүүд болон IP утаснаас холбогдох боломжийг олгодог веб хурал, видео хурлын шийдлийг мөн агуулдаг. UCM6300 цуврал нь GDMS болон гуравдагч талын платформтой нэгтгэх API-ээр дамжуулан клауд тохиргоо, менежментийг санал болгодог бөгөөд IP PBX-ийн хяналтыг клауд шийдлээр дамжуулан алсаас нэвтэрч удирдах боломжтой гол хүчирхэг платформ болж чаддаг.

UCM RemoteConnect -д хоёр үндсэн функц байдаг бөгөөд эхнийх нь алслагдсан ажилчдад NAT firewall-р дамжин UCM6300 IP PBX -тэй хялбархан холбогдох боломжийг олгох, хоёрдугаарт UCM RemoteConnect нь Grandstream Device Management System -тэй бүрэн холбогдсон байдаг учир сүлжээний администраторуудад UCM6300 -ийг бүхэлд нь клауд орчноос хялбархан удирдах боломжийг олгох явдал юм. Клауд үйлчилгээ нь найдвартай байдлыг хангах үүднээс Amazon Web Services (AWS) дээр ажилладаг бөгөөд мэдээллийн технологийн бүх шатны менежментийг санал болгодог.

"VoIP экосистем" гэдэг нь VoIP -ийн харилцаа холбоо, менежмент, цахим аюулгүй байдлын багц юм. UCM6300 экосистем нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд удирдахад хялбар харилцаа холбооны платформыг хангах үүднээс клауд шийдлийн алсын зайнаас нэвтрэх IP PBX-ийн тохиргоо, хяналтыг хослуулах боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь UCM6300 цуврал болон UCM6300 Аудио цуврал IP PBX-ийг өргөтгөж, алслагдсан ажилчдыг дэмжих, сүлжээнээс гадуур хялбар, найдвартай холболтыг хүргэж чаддаг. Grandstream Төхөөрөмжийн Удирдлагын Системээр дамжуулан клаудад суурилсан UCM RemoteConnect үйлчилгээг ашиглахдаа экосистем нь алслагдсан хэрэглэгчдийн аюулгүй холболтыг хангахын тулд үргэлж автоматаар NAT Firewall-ийг дамжин өнгөрдөг нь сүлжээний аюулгүй байдлаг найдвартай хангадаг.

Мэргэжлийн VoIP экосистемийн хувьд Grandstream UCM6300 нь бизнесүүдэд олон давуу талыг санал болгодог. Үүнд:
UCM6300 нь ашиглахад хялбар болгох үүднээс илүү их мэдээлэл агуулсан дэлгэц бүхий орчин үеийн хэв маягийг агуулсан төдийгүй төхөөрөмжийн хүчин чадалд бодит өөрчлөлтүүд орсон байна.
Нийт харилцан яриа