
2021 оны 2-р сарын 23, 24 ний өдрүүдэд Checkpoint "CPX 360 2021” эвент амжилттай зохион байгуулагдаж цахим аюулгүй байдлаа хамгаалах шинэ стратегийг олон нийтэд танилцууллаа.

Коронавирус, SARS-CoV-2, COVID-19 гэдэг нэршлүүд бидний хэзээ ч мартахгүй нэр томьёо болоод байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллагууд тэсвэр тэвчээртэйгээр дээрх хүнд нөхцөл байдлыг даван туулж ажиллаж байна.
Харин энэ цоо шинэ бизнесийн нөхцөлд дасан зохицож цаашдын кибер стратеги, алсын хараагаа шинэчлэн сайжруулж, ирээдүйд бэлтгэлтэй байх, харилцагч нартаа туслахын тулд Check Point компани нь өөрсдийн 2020 онд хийгдсэн судалгаа болон бодит туршлага дээр үндэслэж шинэ инновацийг хөгжүүлэх замаар дараах 3 тулгуурт цахим аюулгүй байдлын стратегийг танилцууллаа.


Цахим аюул занал боловсронгуй болж, илрүүлэхэд улам л хэцүү болж байна. Check Point Quantum Next Generation Firewall Security Gateways ™ нь SandBlast (Sandboxing) технологийн тусламжтай халдлагаас урьдчилан сэргийлж, сүлжээний аюулгүй байдлыг өргөтгөж (Hyperscale), нэгдсэн менежментийн платформ, алсаас хандах VPN болон IoT аюулгүй байдлыг хослуулан хамгийн нарийн кибер халдлагаас хамгаалах болно.


Check Point CloudGuard нь таны Клауд дээр байрлах бүх (assets) хөрөнгө, (workload) ажлын урсгалын аюулгүй байдлыг цогцоор нь хангаж, аюулгүй байдлыг автоматжуулж, аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх замаар (multi cloud) орчны аюулгүй байдлаа удирдахад тань туслах болно.


Check Point Harmony нь салбартаа анхдагч Users, Devices, Access аюулгүй байдлыг хангах цогц шийдэл юм. Энэхүү шийдэл нь байгууллагын програмуудадруу хандах хандалтыг “Zero-Trust Access”-аар баталгаажуулдаг.

Harmony E-mail Security
Microsoft 365 болон G Suite цогц хамгаалалт:
Harmony Endpoint Security
Нарийн төвөгтэй, ахисан түвшний халдлагаас байгууллагын компьютер болон нөүтбүүкүүдийг хамгаална.
Harmony Browse - Secure Internet Browsing
SSL траффикийг 100% шалгах салбарын анхны интернет хөтөч доторх хамгаалалт.

Клауд аюулгүй байдлын менежмент (SMaaS) болон Check Point Infinity Portal гэсэн ганц порталаас бүх аюулгүй байдлын шийдлээ нэгдсэн байдлаар удирдана. Энэ нь Check Point Research-ийн ашигладаг SOC болон XDR боломжийг олгоно.
Бид эдгээр тулгуур багануудтай уялдуулахын тулд одоо ашиглаж байгаа 80 гаруй шийдлээ боловсруулан сайжруулж салбартаа хамгийн сүүлийн үеийн халдлагаас урьдчилан сэргийлэх шийдлүүдийг байгууллагын гадаад, дотоод, клауд бүхий л дэд бүтцүүдэд нэвтрүүлэх боломжийг олгож байгаа юм.