
Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд ажилтандаа алсын зайнаас ажиллах боломжийг олгож, илүү өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцаа холбооны системтэй байх хэрэгцээ шаардлага үүсcээр байна.
Уламжлалт файл серверт хялбар байдлаар ажилтан дотоод серверт нэвтэрч мэдээллээ бусадтайгаа хуваалцан хамтран ажиллах уян хатан боломж байдаггүй ба үүнийг бий болгоход нэмэлт төхөөрөмжөөр шийдвэрлэх хэрэгцээ үүсдэг. Нөгөө талаар Клауд технологийн шийдлүүдийг ашиглах боломж байдаг ч ажилтан бүрд лиценз ашиглалтын зардал төлөх шаардлагатай байдаг тул өндөр төлбөр шаардагддаг, ялангуяа их хэмжээний мэдээлэл хадгалдаг компаниудын хувьд ашиглалт болон хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаг.
Synology NAS дата хадгалах төхөөрөмж нь уламжлалт биет төхөөрөмжийн дата өгөгдлийн удирдлагыг клауд үйлчилгээтэй хослуулан дата өгөгдлийг дамжуулах, мөн мэдээллийн аюулгүй байдлыг тань найдвартай хамгаалах шилдэг шийдэл юм. Synology Drive -ийг ашигласнаар веб хөтөч, гар утасны аппликейшн ашиглан төхөөрөмж рүү хандах, файл дамжуулах уян хатан ажиллах боломжийг олгодог. Ингэснээр хуучин шийдлүүд дээр тулгуурлан таны бизнесийг дижитал хэлбэрлүү хөтлөх болно.



Төхөөрөмж ажиллагааны бүрэн байдал, хэвийн ажиллагааны мэдээлэл, өөрчлөлтийн анхааруулгын мэдээллийг гар утас нь дээрээ түргэн шуурхай авах боломжтой
