

Power BI нь дата мэдээллийг боловсруулан интерактив тайлан болгож хянах самбар дээр мэдээллийг нэгтгэн тайлагнах чадвартай клауд платформ бүхий програмуудын цогц шийдэл юм. Мөн бүх шаардлагатай мэдээлэл датаг нэг цонхонд гарган өөрчлөлт, шинэчлэлтийг Realtime-аар 24 цагийн турш хянах боломжийг олгодог.
Олон эх сурвалжаас дата мэдээллийг өөрт ойлгомжтойгоор нэг самбарт байрлуулах боломжтой. Ингэснээр байгууллагын нэгжүүдийн мэдээлэл, одоогийн үйл явцыг цаг алдалгүй хянаж дүн шинжилгээ хийнэ.
Microsoft AI буюу Майкрософт хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт давуу талыг ашиглан өгөгдөл бэлтгэх, тест, дурс модулийг бэлтгэх, хайлтын системийг бий болох боломжтой.
Microsoft Azure data lake ашиглан их хэмжээний дата өгөгдөлд дүн шинжилгээ хийх диаграмм тайлангийн маягтаар бусдад түгээх, бизнес шинжилгээ явуулах болон дата шинжээч инженерийн хамтын ажиллагааг хурдасгах боломжтой.
Excel дээр үүсгэсэн тайланг боловсруулах
Excel файл дээр үүсгэсэн тайлан дата мэдээллийг боловсруулан Power BI -аар тайлан мэдээг боловсруулах, үндсэн Excel файл дээрх өөрчлөлтийг цаг тухай бүрт (realtime) татсанаар тайлан шинэчлэгдэж байдаг. Үүнээс гадна бусад санхүүгийн програмууд, ERP, нэвтрэх систем гэх мэт бүхий л баазаас өгөгдлийг татаж тайланг боловсруулах боломжтой
Power BI бизнес аналитик програм нь 2020 оны гартнерийн судалгаагаар Дэлхийн №1 бизнес аналитик програмаар шалгарсан.
