

Мэдээллийн аюулгүй байдлын дэлхийд тэргүүлэгч компани болох Group-IB болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Vertexmon компанийн хамтран зохион байгуулсан “Emerging Threats & Defense in Mongolia” сэдэвт мэргэжлийн сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг 45 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Group-IB компанийн олон улсын экспертүүд хүрэлцэн ирж, кибер аюулгүй байдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологи, шийдлүүдээ Монголын зах зээлд танилцууллаа. Group-IB нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах, урьдчилан илрүүлэх, хариу арга хэмжээ авах цогц шийдлээрээ дэлхийд танигдсан бөгөөд арга хэмжээний үеэр оролцогч байгууллагуудад дараах гол сэдвүүдээр үнэ цэнтэй мэдлэг, практик зөвлөмжүүдийг хүргэв.
Монгол улсыг хариуцсан бизнес хөгжлийн захирал Владимир Харченко Group-IB-ийн Монгол дахь “Glocal” стратеги буюу бүс нутгийн онцлогт тохируулсан хөгжлийн төлөвлөгөөг танилцуулсан бол,
Unified Risk Platform-ийн ахлах Андрей Бусаргин орчин үеийн мэдээллийн аюулгүй байдлын стратеги, SOC байгуулах аргачлал, Threat Intelligence-ийн үүргийг онцолсон илтгэл тавив.
Техникийн ахлах Амирбек Курбанов бүс нутгийн халдлагын чиг хандлага, халдлагын техник, кэйс танилцуулсан бол интернет залилангийн схем, хохирлын талаар илтгэл тавьж, хамгаалалтын шийдлүүдийн ач холбогдол, сүүлийн үеийн чиг хандлага, технологийн талаар үнэ цэнтэй ойлголт, практик мэдлэг олголоо.

Арга хэмжээний үеэр танилцуулсан шийдлүүдээс дурдвал:
“Emerging Threats & Defense in Mongolia” арга хэмжээний үеэр Group-IB компаниас танилцуулсан шийдлүүд нь өнөөгийн кибер аюул занал өсөн нэмэгдэж буй энэ үед байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг цогцоор нь хамгаалах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой байлаа. Үүнд:
Эдгээр шийдлүүдийг Unified Risk Platform (URP) хэмээх нэг цогц платформд нэгтгэснээр байгууллагууд кибер аюулгүй байдлаа бүхэлд нь хянах, удирдах, тайлагнах, автоматжуулах боломжтой болж байна. URP нь олон талт хамгаалалт, нарийвчилсан хяналт, интеграцчилсан мэдээллийн урсгалыг нэг дор төвлөрүүлдэг ухаалаг платформ бөгөөд болзошгүй халдлагад бэлэн, тогтвортой хамгаалалттай байх үндэс суурийг тавьж өгдөг.

Вертексмон компани нь Group-IB брэндийн мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлэн, байгууллагын онцлогт нийцүүлэн нутагшуулах, суурилуулах, сургалт болон борлуулалтын дараах мэргэжлийн үйлчилгээг олон улсын сертификаттай инженерийн багаар дамжуулан харилцагчдадаа хүргэж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани