
Check Point нь зөвхөн программ хангамж, төхөөрөмжөөр зогсохгүй, SOC (Security Operations Center) төвтэй уялдсан MDR шийдлийг санал болгодог. MSSP үйлчилгээ нь сүлжээний ерөнхий хяналт, firewall, вирус илрүүлэлт гэх мэт хамгаалалтын үндсэн түвшинд чиглэдэг. Харин MDR нь:
Энэ хоёр шийдлийг хослуулснаар:

MDR + MSSP шийдлийг сонгосноор таны байгууллагад гарах 5 бодит үр ашиг
1. Хамгийн түргэн хариу арга хэмжээ
MDR систем нь халдлагыг шуурхай илрүүлж, 15 минутаас бага хугацаанд анхны хариу үйлдлийг авч чаддаг. Ингэснээр халдлагын цар хүрээг хязгаарлаж, өгөгдөл алдагдахаас сэргийлнэ.
2. Нотолгоонд суурилсан хариу арга хэмжээ
MDR баг зөвхөн лог биш, endpoint бүрийн зан төлөв, хэрэглэгчийн үйлдлийн дараалал, сүлжээний урсгалыг нэгтгэн дүгнэдэг тул хариу арга хэмжээ илүү нарийвчилсан, үр дүнтэй болдог.
3. Таны багийг ачаалаллыг хөнгөвчилнө
Дотоод IT баг өдөр тутам дохиолол шалгах, анализ хийх шаардлагагүй болно. MDR нь хуурамч дохиоллыг шүүн цэгцэлж, зөвхөн чухал дохиог илгээдэг.
4. Сургалт, аргачлал бүхий зөвлөмж
Халдлагын дараа Check Point баг алдаагаа дахин давтахгүйн тулд техник болон хэрэглэгчийн түвшинд хэрэгжүүлж болох зөвлөмж, протокол боловсруулж өгдөг.
5. Шалгалт, стандартад нийцсэн
Check Point MDR тайлангууд ISO 27001, NIST, GDPR зэрэг стандартын шаардлагад нийцсэн хэлбэрээр бэлтгэгддэг тул аудит, шалгалтад бүрэн ашиглаж болно.
Хэрэв танай байгууллага мэдээллийн аюулгүй байдлыг илүү найдвартай, зардал багатай, мэргэжлийн түвшинд шийдэхийг хүсэж байвал Монгол Улсад Check Point компанийн албан ёсны 4 одтой түнш болох Вертексмон ХХК нь тус шийдлийг танай байгууллагад нэвтрүүлж, суурилуулалт, тохиргоо, хяналт болон техникийн дэмжлэгийг мэргэжлийн багийн хамт шуурхай үзүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишгийн дагуу найдвартай хангаж ажиллах болно.