Вертексмон ХХК – аас улирал бүр гаргаж буй Cyber Security Experience сэтгүүлийн энэ жилийн 2 дахь дугаар гарлаа.
Өнөөгийн бизнесийн орчны гол хэрэгсэл бол мэдээж компьютер бөгөөд ширээний эсвэл зөөврийн эсэхээс үл хамааран уг төхөөрөмжүүд нь ажилчдын ихэнх цагаа зарцуулан мэдээллийг олж авдаг чухал хэрэгцээ билээ. Эдгээр нь бидний өдөр тутмын ажилд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл хэдий ч мэдээлэл алдагдах бас нэг гол эх үүсвэр юм.
Check Point байгууллагын судлаачид Samsung, Huawei, LG, Sony гэх мэт гар утаснуудын фишинг халдлагад өртдөг эмзэг байдлыг нээн илрүүлжээ.
2019 он гарснаас хойш Endpoint Security чиглэлд томоохон судалгааны байгууллагууд судалгаа болон туршилтуудыг хийсний үр дүнд Check Point -д өндөр үнэлгээ өгсөн байна.
Жил бүр ХХМТГ, ХХЗХ хамтран зохион байгуулдаг ICT EXPO 2019 – д Вертексмон өөрийн тэргүүлэгч брэндүүдээрээ оролцох гэж байна.
Аюулгүй байдлын үйл ажиллагааныхаа хугацаа, үр дүнг сайжруулахын оронд гар ажиллагаанд хэт их цаг зарцуулсаар байх уу?
2019 оны 3-р сард, Египтэд сэтгүүлч нар болон хүний эрхийн төлөөх ажилтнуудрүү чиглэсэн кибер халдлагын талаар Амнести Интернэйшнл мэдээллэсэн. Уг мэдээлэлд дурдсанаар халдагчид уламжлалт фишинг арга болон мэдээлэл хулгайлах зэрэг аргыг огт ашиглаагүй, харин "OAuth фишинг" буюу илүү дэвшилтэд аргыг хэрэглэсэн нь сонирхол татаж байгаа юм. Үүний дагуу Checkpoint-оос хийсэн дэлгэрэнгүй судалгаатай та танилцана уу.
Аюулгүй байдал
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд нь хэрэглэгчийн бүтээмжийг алдагдуулахгүйгээр аюулгүй байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэх хатуу шаардлагатай тулгардаг. Чадал муутай аюулгүй байдал нь өнөөгийн төвөгтэй zero-day кибер халдлагатай тэмцэхэд шаардагдах үзүүлэлтийг хангадаггүй. Энэхүү танилцуулгаар динамик sandbox технологи ашиглан zero-day кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, бизнесийн бүтээмжид нөлөөлөх хоцрогдолтоос зайлсхийх талаар танилцуулагдах болно. Түүнчлэн sandbox ашиглах, агуулгыг устгах болон дахин сэргээн босгох (CDR) технологийг ашиглах, файлaa цэгцлэх зэрэг олон зүйлийг танин мэдэхэд тань хэрэг болно.
Alibaba Cloud Object Storage Service (OSS) нь их хэмжээний өгөгдөл хадгалах, нөөцлөхөд зориулсан файл хадгалах шийдэл юм. OSS нь эдийн засагт хэмнэлттэй, аюулгүй байдал болон найдвартай үйл ажиллагааг дээд зэргээр хангасан уян хатан үйлчилгээ бөгөөд RESTful API-аар дамжуулан мультимедиа боловсруулах, удирдах боломжтой.
2018 оны 5 сараас хойш улс орнууд болон байгууллагууд Европын холбооноос гаргасан GPDR (General Data Protection Regulation) буюу “Ерөнхий Мэдээлэл Хамгаалах Журам” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
“CISO” буюу Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захиралуудын 2019 онд зайлшгүй хэрэгжүүлэх төслүүдийг Gartner-аас гаргажээ.
Бидний санал болгодог Check Point Sandblast Agent нь NSS Lab-ийн Advanced Endpoint Protection (эцсийн хэрэглэгчийг хамгаалах өндөр төвшний хамгаалалт) шалгалтыг давж “Recommended” үнэлгээг авлаа.
Өнөөгийн бизнесийн байгууллагуудад харилцагчтайгаа цаг ямагт холбоотой байх нь маш чухал болсон. Ямар ч бизнесийн оршин тогтнох үндэс ХАРИЛЦАГЧ юм.