2018 оны 5 сараас хойш улс орнууд болон байгууллагууд Европын холбооноос гаргасан GPDR (General Data Protection Regulation) буюу “Ерөнхий Мэдээлэл Хамгаалах Журам” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ журам өнгөрсөн жилүүдэд цахим орчинд интернет хэрэглэгчдийн хувь хүний мэдээллийн нууцлал алдагдсантай холбогдуулан хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалж аюулгүй байлгах гол зорилготой. GDPR журамыг хэрэгжүүлэхийн тулд байгууллага, бизнес эрхлэгчид өөрсдийн харилцагч үйлчлүүлэгчдийн имэйл, утасны дугаар болон хувь хүний мэдээллийг авч юунд ашиглах, мэдээллийг нь хэрхэн хамгаалж нууцлахыг зөвлөж, ойлгуулах хэрэгтэй. Үүнд зөвхөн үйлчлүүлэгчдээс гадна тухайн байгууллагын ажиллагсад хамрагддах шаардлагатай.
GDPR журам хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаанд мэдээлэлийн аюулгүй байдалтай холбоотой 144,376 гомдол гарч ирсэн. Үүнд телемаркетинг болон имэйл сурталчилгаанууд багтаж байгаа юм. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдал алдагдсан 90000, хил дамнасан өгөгдөл болосвруулах үйл ажиллагааны доголдол 446 гомдолууд гарсан. Байгууллагуудын хувьд GDPR нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлаас гадна дараах давуу талуудыг бий болгодог.
Эх сурвалж: Cisco
Мөн GDPR нэвтрүүлснээр байгууллагуудыг IoT технологийн аюулгүй байдалд нухацтай хандах болон ослын хариу арга хэмжээ авах стратегийг сайжруулахад хүргэсэн. Өнөөдрийн байдлаар GDPR бодлогыг зөвхөн Европын холбооны улсуудаас гадна АНУ, Канад, Япон, Бразил болон Австрали зэрэг улсууд нэвтрүүлж эхэлсэн. Харин GDPR байгууллагуудад өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ цуглуулсан мэдээллүүдэд дахин хяналт хийж, үйлчлүүлэгчдээсээ сурталчилгааны мессеж, дуудлага болон имэйл зэрэг мэдээллүүдийг хүргэх зөвшөөрлийг авах ёстойг анхааруулж байдаг ба дараах зүйлсийг хориглоно. Үүнд байгууллага үйлчлүүлэгч, харилцагчдынхаа мэдээллийг бусдад зарах болон дамжуулахыг хориглоно. Үйлчлүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд үйлчлүүлэгчид зар сурталчилгааны мессеж, дуудлага, имэйл болон биет сурталчилгаа илгээхгүй байх, Өнгөрсөн нэг жилийн хугацаанд GDPR журамыг нэвтрүүлээгүй болон зөрчсөн тохиолдлуудыг авч үзвэл:
Ихэнх байгууллага болон хувь хүмүүс GDPR -ийг мэдээлэл технологийн асуудал гэж үздэг ч энэ ойлголт буруу юм. Энд маркетинг болон борлуулалтын үйл ажиллагааны бодлогыг шинэчлэн сайжруулахад оршиж байгаа юм. Вертексмон ХХК нь бизнесийн болон төрийн байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлыг хангахад туслах шийдлүүдийг Enterprise Cyber Security Architecture -ийн хүрээнд санал болгодог билээ.