Эрхэм үйлчлүүлэгч харилцагч таны энэ өдрийн амгаланг айлтгаж “ВертексМон ХХК” -ийн цахим хуудсанд тавтай морилохыг урья. Манай хамт олон улс орныхоо мэдээллийн технологийн салбарын мандан бадрах өргөжин хөгжих үйлсэд хувь нэмрээ оруулан хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар, хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор цаг ямагт хичээнгүй ажиллаж байна.
Бидний амжилтыг хамтдаа бүтээж байгаа худалдан авагч, хэрэглэгч нарт өөрсдийн бараа, үйлчилгээг хүргэдэг нийт түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үйлчлүүлэгчид харилцагчдынхаа сэтгэл ханамжит итгэлт түнш байж улам ихийг бүтээн ажиллах болно.
Ө.Батмөнх Гүйцэтгэх захирал
ВертексМон ХХК нь 2012 онд мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал хамгаалалтаар бизнесийн цогц шийдэл боловсруулах, мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулан хэрэглэгч түмнийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлж байна.
Олон улсын хэмжээнд тэргүүлэгч брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй, өргөн сонголттойгоор эцсийн хэрэглэгчид хүргэж байна. Мэргэшсэн, чадварлаг хамт олон 50 орчим брэндийн 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчдынхаа захиалга хүсэлтэд тулгуурлан чанарын өндөр төвшинд, түргэн шуурхай нийлүүлж байна.
Бизнесийн үйл ажиллагааны цогц шийдэл болон харилцагч та бүхэнд хүргэх үйлчилгээгээ нэг шат ахиулахаар шамдан ажиллаж байна. Ийнхүү таны худалдан авч буй бараа, түүнд дагалдах нэмэлт үйлчилгээ тусламж дэмжлэг тус бүрийг таны хүсэлт, хүлээлтээс давуулан биелүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Мэдээллийн технологийн бүх төрлийн сүлжээний бүтэц, зохион байгуулалтаа бага зардлаар оновчтой хувилбараар бий болгоход тань бид бүрэн боломжийг үргэлж олгож байдагтаа баяртай байдаг. Уг өөрчлөлт шинэчлэлд бид үргэлж бэлэн байж хувьсан өөрчлөгдөж, шинийг санаачлан хэрэглэгчдийнхээ хэрэглээг илүү хялбар төхөм, ухаалаг болгох боломжтой.