

Вертексмон ХХК нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах болон урвалжийн бэлтгэл, хуваарилалтын процессийн автоматжуулалтын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, процессийн удирдлагыг Rockwell Automation компанийн PlantPAx Distributed Control System (DCS)-д суурилсан орчин үеийн архитектурт шилжүүллээ.
Энэхүү төсөл нь автоматжуулалтын системийг зөвхөн шинэчилсэн ажил бус, инженерчлэл, тоног төхөөрөмж нийлүүлэлт, хэрэгжилтийг хамарсан иж бүрэн EPC (Engineering, Procurement, Construction) хэлбэрээр хэрэгжсэн, уул уурхай, баяжуулалтын салбарын дижитал шилжилтийн жишээ болсноороо онцлог юм.
Процессийн онцлог, суурь нөхцөл:
Хөвүүлэн баяжуулах болон урвалж бодисын зохистой бэлтгэл, хуваарилалт нь баяжмалын чанар, металл авалт, үйлдвэрийн тогтвортой ажиллагаанд шууд нөлөөлдөг металлургийн хамгийн чухал процессийн нэг билээ.
Тус процессийн автоматжуулалт нь 2000-аад оны эхээр нэвтэрсэн Honeywell-ийн анхны үеийн C300 контроллерт суурилсан Experion PKS архитектуртай байсан бөгөөд тухайн үедээ найдвартай, орчин үеийн шийдэл байж, ойролцоогоор 20 орчим жилийн турш процессийг тогтвортой удирдан үйлдвэрийн үндсэн автоматжуулалтын шаардлагыг хангаж ирсэн байна.
Гэвч технологийн үе солигдолт, системийн амьдралын мөчлөгийн шаардлага, орчин үеийн DCS стандарт, масштаблалт, нэгдсэн хөгжүүлэлтийн орчин, LifeCycle дэмжлэг, өгөгдөлд суурилсан удирдлагын шинэ хэрэгцээ нэмэгдсэнээр уг системийг стратегийн түвшинд шинэчлэх шаардлага үүссэн.
Шинэчлэлийн бодлого, инженерийн шийдэл
Вертексмон ХХК нь өмнөх системийн олон жилийн туршлага, процессийн логик, удирдлагын философийг хадгалан, илүү уян хатан, өргөтгөх боломжтой, стандартчилагдсан архитектурт шилжүүлэх процесс төвтэй шинэчлэлийн бодлого баримталсан.
Төслийн хүрээнд дараах иж бүрэн шийдлүүдийг хэрэгжүүлэв.

Төслийг Rockwell Automation-ийн LifeCycle Service-д суурилсан инженерчлэл, хэрэгжилтийн загвараар хэрэгжүүлсэн нь системийн урт хугацааны ашиглалт, цаашдын хөгжүүлэлтийн бат бөх суурийг бүрдүүллээ.
Инженерийн стратегийн хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэлт
Төслийн чухал онцлог нь захиалагч болон нийлүүлэгч талын инженер, техникийн ажилтнууд стратегийн түвшинд нягт хамтран ажилласан явдал байв.
Процессийн болон автоматжуулалтын инженерүүд хамтран удирдлагын философи, параметрүүдийг нарийвчлан тодорхойлж, үйлдвэрлэгч болон систем интеграторын зүгээс сургалт, практик хөгжүүлэлт, мэдлэг дамжуулалтыг системтэйгээр зохион байгуулсан.
Үүний үр дүнд захиалагч талын инженерүүд системийг цаашид бие даан ашиглах, хөгжүүлэх, сайжруулах бүрэн чадавхтай болсон нь энэхүү шийдлийг нэг удаагийн төсөл бус, урт хугацааны хөгжлийн суурь болгосон чухал үр дүн юм.
Систем ашиглалт, үр ашиг ба хүнд үйлдвэрийн ирээдүйн боломж
Шинэчлэлийн үр дүнд:
Мөн нэгдсэн, стандартчилагдсан DCS архитектур, өндөр чанартай бодит цагийн процессийн өгөгдөл, инженерүүдэд ээлтэй хөгжүүлэлтийн орчин бүрдсэнээр:

Бид Rockwell Automation компанийн дэлхийд тэргүүлэгч автоматжуулалт болон кибер аюулгүй байдлын цогц шийдлүүдийг Монголын үйлдвэрлэгчид, уул уурхай, дэд бүтцийн салбарынхандаа албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.Та өөрийн үйлдвэрлэлийн системийн найдвартай байдлыг хангах, кибер халдлагаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн шийдлийг нэвтрүүлэхийг зорьж буй бол Вертексмон ХХК-тай холбогдож, дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон ХХК
