
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!

Сүүлийн үед Монгол Улсад бүртгэгдсэн кибер халдлагын тоо нэмэгдэж, уг халдлагуудын ихэнх нь мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг ашиглаж, байгууллагуудын мэдээлэлд халдах, мөнгө угаах болон хууран мэхлэх хэлбэрээр илэрч байгаа юм. Байгууллагууд халдлагад өртөх магадлалыг бууруулахын тулд халдлагад өртөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал бөгөөд бид танд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 6 зөвлөмжийг хүргэж байна.
Кибер аюулгүй байдлын үндсэн зөвлөмжүүд:
Мөн дээр дурдсан аргуудаас гадна найдвартай технологийн шийдлийг ашигладаг компанид өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг даатгах нь хамгийн зөв сонголт юм. Кибер аюулгүй байдлын орчинд байгууллагууд зөвхөн халдлагаас хамгаалаад зогсохгүй, урьдчилан сэргийлэх болон хурдан хариу үйлдэл үзүүлэх стратегитай байх шаардлагатай нүүр тулаад байна. Trellix брэндийн ухаалаг шийдлүүд нь байгууллагын тань кибер аюулгүй байдлыг бүх талаар хангах цогц системийг танд санал болгож байна.
Trellix-ийн шийдлүүд нь уламжлалт хамгаалалтаас давж, хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын технологийг (ML) ашиглан халдлагыг урьдчилан таамаглаж, халдлагад өртөхөөс өмнө мэдээллийг хамгаалах боломжийг бүрдүүлдэг. Trellix компани дараах бүтээгдэхүүн, шийдлүүдийг танай байгууллагад санал болгож байна. Үүнд:
Trellix компанийн шийдлүүдийг сонгосноор та мэдээллийн аюулгүй байдлын найдвартай хамгаалалтыг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх болно. Хэрэв мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Trellix компанийн албан ёсны түнш Вертексмон компанитай холбогдоорой.
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани