

2024 онд Дэлхийн хэмжээнд кибер халдлага эрс нэмэгдэж, байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах шаардлагатай болж байна. Монгол Улсад ч уг төрлийн халдлага илэрхий ажиглагдаж байгаа бөгөөд халдлагын тоо болон хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь байгууллагуудыг өөрсдийн мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг сануулах дохио болж байгаа юм.
Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсад долоо хоног бүр 90,000 орчим кибер халдлага бүртгэгдсэн нь улсын дотоодын кибер аюулгүй байдалд томоохон сорилт болж байгаа ба эдгээр халдлагуудын ихэнх нь мэдээллийн системүүдийн эмзэг байдлыг ашиглаж, байгууллагуудын мэдээлэлд халдах, мөнгө угаах болон хууран мэхлэх хэлбэрээр илэрч байгаа юм. Энэ нь Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулах шаардлагатай буйг харуулж байна.
2024 ОНЫ КИБЕР ХАЛДЛАГЫН ТРЭНДҮҮД БА СТАТИСТИК
Кибер халдлага нь зөвхөн технологийн асуудал биш бөгөөд байгууллагын итгэлцэл, нэр хүндэд ч хохирол учруулдаг хор хөнөөлтэй. Тиймээс танай байгууллага аюулгүй байдлаа хангаж, сүлжээгээ хамгаалснаар үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно. Тэгвэл хэрхэн уг халдлагуудаас өөрийн байгууллагаа хамгаалж, мэдээллийн алдагдлын зардлаас ангид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх вэ?
Энэ нь маш амархан. Та өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа чадварлаг компанид даатгах хэрэгтэй.
Технологийн шийдлийг ашиглан Check Point компанийн мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн, шийдлүүд нь байгууллагын сүлжээ, мэдээллийн санг хамгаалахад үр дүнтэй шийдэл болж байгаа бөгөөд тус компанийн дараах бүтээгдэхүүнүүдийг ашигласнаар та байгууллагаа халдлагаас хамгаалж чадна. Үүнд:
Check Point-ийн шийдлүүдийг сонгосноор та мэдээллийн аюулгүй байдлын найдвартай хамгаалалтыг байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх болно. Хэрэв мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Check Point компанийн албан ёсны түнш Вертексмон компанитай холбогдоорой.
Халдлагаас урьтаж хамгаалалтаа сайжруулъя!
Мэдээллийн технологийн шилдэг шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани